Одоо Цагаан-Овоо суманд халх, буриад, барга, үзэмчин зэрэг 68 омог, овгийн ястнууд эвтэй найртай аж төрж худ ураг бололцон амьдрал ахуйгаа дээшлүүлж байна.
1999 оноос хойш тус суманд Галуут хоршоо, “Заан өндөр”ХХК, “Дайхар” ББН зэрэг 11 аж ахуйн нэгж байгуулагдан бизнесийн таатай орчин бий болж иргэдийн өдөр тутмын хэрэглээний хангамж өдрөөс өдөрт сайжирч байна.
Тус сум 2002 оноос эхлэн байгалийн аялал жуулчлал, нийгмийн цогц суурь үйлчилгээг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааны чадавхийг дэмжих төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.
Цагаан-Овоо сумын нийт иргэд 1997 оноос эхлэн “Ах дүүгийн ариун холбоог сэргээн бэхжүүлэх” зорилтын хүрээнд олон талын үйл ажиллагаа явуулж байгаагийн үр дүнд хөдөөгийн иргэд зах зээлийн нийгмийн онцлог, мөн чанарыг сайтар ойлгон ядуурлаас ангижирч мал аж ахуй, төмс хүнсний ногооны тариалалтыг сайжруулан жижиг үйлдвэрийг хөгжүүлж сайн сайхан аж төрж байна.
Сумын 2015 оны хүн ам 3505, эр: 1825, эм 1680, нийт өрх 998 байна.
2014 он 2015 он зөрүү
Тэмээ 318 342 24
Адуу 15050 16551 1501
Үхэр 12194 13441 1247
Хонь 64042 64467 375
Ямаа 43577 47308 3731
Нийт 135181 142109 6928
Сумын ойд зориулан хандиваар боссон бүтээн байгуулалтууд
Цагаан-Овоо сумын түүхт 80 жилийн ойд зориулан Бүмбээтний үр хүүхдүүд Гэрэлт цамхаг хийж хандивлав.
Хөшөөг тус сумын уугуул сийлбэрч, дархан Бодонгууд омогой Манзааров Цэрэнжавын Лувсандаш болон түүний гэр бүлээс сумынхаа түүхт ойдоо зориулан Санжаа ноёны хөшөөг хийв. Мөн Төрийн албан хаагчид 6 өдрийн цалингаа хандивлан төрийн албан хаагчдын талбайтай болов.
Цэцэрлэгийн барилгын гадна пасад- 7,0 сая төгрөг /Оюутолгой ХХКомпани ажилладаг нутгийн иргэдийн хандив/
Гадна тоглоомын иж бүрдэл- 15,0 сая төгрөг /Хувиараа бизнес эрхлэгч Ц.Эрдэнэбаатарын хандив
Цагаан-Овоо сумын байгуулагдсаны 80 жилийн ойд зориулан тус сумын уугуул Эрдэнэбаатар ах маань гэр бүлийнхээ зугээс сэтгэлийн хандив болгон сурийн талбайн хашааны материал 10 сая төгрөгний өртөг бүхий төмөр хийц, мөн хүүхдийн цэцэрлэгийн гадна талбайд тоглоомын иж бүрдлийг 15,0 сая төгрөгөөр авч өгөхөөр амалсан. Энэхүү хашааг ЕБС-ийн 8 жилийн 17-р төгсөлтийн хамт олон бүтээн босгож ашиглалтанд орууллаа
АЛДАРТ ХАЛЗАН УХАА АЗАРГАНЫ ХӨШӨӨ СҮНДЭРЛЭВ.
Байгууллагын гэрэлтүүлэг:
Цагаан-Овоо сумын 2015 оны ОНХСангаас батлагдсан 24 сая 640 мянган төгрөгний өртгөөр "ИРГЭНИЙ ТАНХИМ"-д засвар тоног төхөөрөмжийг Дорнод аймгийн "ИХ ХАНАС" ХХК-ны хамт олон гүйцэтгэн нийлүүлж хүлээлгэн өглөө.
“Хүүхэд хөгжлийн танхим болон Миний номын өргөө”-ний сургалтын хэрэглэгдэхүүн тохижилт, ном тоглоомын багц худалдан авах
/2,941,300/
2015 Аймгийн төсөв: Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Л.Хишигтогтохын санаачлагаар батлагдсан 75 сая төгрөгний өртөгтэй сумын төвийн эгнээ гудамжуудыг нэгэн жигд болгох ажлын бараа материал нийлүүлэх тендерт Баян-уул сумын 6-р багт үйл ажиллагаа явуулдаг "Нарс мод" ХХК шалгарч материал нийлүүлэснээр сумын айл өрхүүд хашаагаа цэгцэлж нэг эгнээнд оруулж байна.
“СЕНТЕРРА ГОУЛД МОНГОЛИЯ ХХК”-ИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДОРНОД АЙМГИЙН ЦАГААН-ОВОО СУМАНД 2015 ОНД НИЙЛҮҮЛЭГДСЭН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ
Онцгой байдлын зориулалтаар:
-
УАЗ Фурган автомашин
-
Үлээгч аппарат 4ш /сэлбэг/
-
Ilidium гар утас
Хүн эмнэлэгийн зориулалтаар:
Ерөнхий боловсролын сургуульд
Хүүхдийн цэцэрлэгт
Мэдээ оруулсан: 2017-06-06 15:48:10