ДОРНОД АЙМГИЙН ЦАГААН-ОВОО СУМ
ЗАРЛАЛ
Цагаан-Овоо сумын НЭЭЛТТЭЙ УТАС 96585882 ажиллаж байна.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдын хурлын дарга

ДАШЖАМЦЫН БАТТУЛГА

Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нутгийн өөрөө удирдах ёсыг төлөшлүүлэх эрх зүйн үндсийг Монгол улсын Үндсэн хуулиар тогтоосон билээ.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын 6 дахь удаагийн сонгуулийн үр дүнд 2012 онд байгуулагдсан Монгол улсын Нийслэл Улаанбаатар хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийслэлийн иргэдийн эрх ашиг, хүсэл сонирхлыг илэрхийлж, нийслэлийн эдийн засаг нийгмийн хөгжлийн зорилтыг тодорхойлон, түүнийг хэрэгжүүлэхэд Засаг дарга, тамгын газар, бусад харьяа газар, хэлтэс, дүүрэг, хороодтой нягт хамтран ажиллаж байна.

Нийслэлийн хөгжилд иргэд, хамт олны бүтээлч санаачлага, идэвхтэй оролцоог эрхэмлэн дэмжиж, сонгогчдынхоо итгэл найдварыг дээдлэн, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг тогтмолжуулах, үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, иргэний оролцоот шууд ардчиллын зарчмыг өргөжүүлэн хөгжүүлэхийг бид зорьж байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид бид сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мөрийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө бүтээлчээр хамтран ажиллахыг бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэддээ хандан уриалж байна.

Нийслэл хот маань өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, иргэд маань аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

И-майл хаяг: d.battulga@citycouncil.mn

Мэдээ оруулсан: 2016-02-20 14:33:04