ДОРНОД АЙМАГ ЦАГААН-ОВОО СУМЫН
БАЯН-ГОЛ БАГИЙН ТАНИЛЦУУЛГА.
2014.04.29 Баян-гол
Манай баг нь 1960 онд Нуга Нэгдлийн суурин дээр 1-р бригад нэртэй үүсгэн байгуулагдан хамтын хүчний үйл ажиллагааны давуу талыг харуулсан мал аж ахуй эрхэлсэн бригад болсон.
Анхны багийн даргаар Борлогийн Балжинням гэдэг хүн ажиллаж байсан байна.Түүнээс хойш Нарангийн Балжир,Базарсадын Балжиннян,Тагарын Цагаан,Мичидын Очирхуяг ,Мижиддоржийн Төмөрбат,Сосорбурамын Бат-Очир,Цэрэндоржийн Тэгшбаатар,Балжирын Бат, Хад-Ёндоны Энхболд Нямдаваа Эрдэнэбат,2004-2014 он хүртэл багийн засаг даргаар Д.Оюунчимэг би ажиллаж байна.
Манай баг нь тал хээр хосолсон 140600 га буюу1406 м2 нутаг дэвсгэртэй урд талаараа Хэрлэн гол,баруун талаараа өөрийн сумын 5-р багтай,хойт талаараа 6-р баг буюу сумын төвтэй, зүүн талаараа 3-р багтай хиллэн оршдог. Нутаг дэвсгэрийн 30 гаруй хувийг төрийн тусгай хамгаалалттай Тосон Хулстайн байгалийн нөөц газар эзэлдэг.
2013 оны жилийн эцсийн тооллогоор 111 өрхийн 375 хүн ам тоологдосноос эрэгтэй-194,эмэгтэй-181,өрх толгойлсон эмэгтэй-20,хөгжлийн бэрхшээлтэй иргэн-26 байна.Тэжээвэр амьтан,мал тооллогоор 60 өрхийн 15383 толгой мал тоологдосноос тэмээ-36, адуу-2020, үхэр-1059, хонь 6948, ямаа-5320 тоологдсон байна. Манай багт 500-гаас дээш малтай өрх-7,мал бүхий өрх-12,огт малгүй 51 өрх байна.
Манай багаас Монгол Улсын Гавъяат нэгдэлчин, аварга саальчин Д.Ичинхолоо, Монгол Улсын 2 удаагийн аварга хадланч Д.Төмөр,аймгийн анхны аварга малчин С.Цэрэндорж, аймгийн аварга эрэгтэй саальчин Н.Намжил,аймгийн аварга саальчин Г.Цэвэлмаа, сумын хойшоо аварга, аймгийн аварга, Ардын Их хурлын дептат Б.Ханд,аймгийн алдарт уяач Ж.Цэрэндорж,аймгийн аварга А.Бямбаа. Монгол Улсын спортын мастер Б.Нямжав. Ахмад дайчин Г.Галдан, Г.Галсан С.Сэрээтэр, Волейболын Спортын мастер Д.Батмөнх.
Багийн хөгжлийн зорилт : Сургууль завсардалтгүй хамт олон болно. Өндөр настан,жирэмсэн эхчүүд,хүүхдүүдийг эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулан ажиллана. СӨБоловсролын сургалтыг нэмэгдүүлж,цэцэрлэгийн насны хүүхдийг бүрэн хамруулна. Багаараа тэргүүний хамт олон болох зорилт тавин ажиллаж байна.Малчин өрх бүрийн им тамгыг бүртгэлжүүлэн ажиллах төсөл.Багт хэрэгжсэн төсөл хөтөлбөр.
Тогтвортой амьжиргаа -II төслөөр
Эрүүл мал төсөл
Агуулах-
Ус чандмань эрдэнэ.
Чанарлаг хүнс
Хамтын хүч
Нуга энгийн уурхайн худаг
Эрвээхэй булаг
Олон нуур
Хадлан-2011
Мал тарилгын хашаа.
Нуга энгийн уурхайн
Жавхлант эргүүлгийн худаг.
Орон нунгийн сангийн хөрөнгөөр
У.Гантөмөр-50 толгой малаар
Д.Отгонжаргал-50 толгой малаар
О.Бат-Эрдэнэ-50толгой малаар
Б.Батзориг-50 толгой малаар
Хөдөлмөрийн хэлтсээс ,,МАЛЖУУЛАХ” төслөөр
Н.Баянмөнх-45 толгой малаар
Б.Амартогтох-50 толгой малаар
.Брэнд бүтээгдэхүүн.
Сүү цагаан идээ
Хөшөө дурсгал,тахидаг уул овоо.
Чандмань нэртэй уул овоог эрт үеэс тахин ирсэн.
Мэдээ оруулсан: 2017-09-15 15:48:10