"ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ"-ний баг ирж ажиллав.
АХУЙ ҮЙЛЧИЛГЭЭ-2017" сарын аяны хүрээнд Цагаан-Овоо суманд "ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ"-ний баг ирж ажиллав. Сум хөгжүүлэх сангийн зээлтэй болон зээл авах хүсэлтэй иргэдэд "Дорнод талын хөгжлийн хөтөч" сургалтын төвөөс бизнесээ өргөжүүлэх төсөл хэрхэн бичих талаар сургалт зохион байгуулж зөвлөмж зөвлөгөө өгөв.
Мөн хэрэгцээт үйлчилгээг нэг дороос үсчин, гоо сайханч, гуталчин, гэрэл зурагчин, оёдолчин, гутал засвар, алт мөнгөний дархан, компьютер засвар зэрэг олон төрлийн үйлчилгээ авахад амар хялбар үнэ ханш хямдралтай үйлчилгээ үзүүлсэн баг хамт олонд талархал илэрхийлье.
Сэргэлэн суманд 10 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд ажиллана.
Мэдээ оруулсан: 2017-10-24 22:04:54