ДОРНОД АЙМГИЙН ЦАГААН-ОВОО СУМ
ЗАРЛАЛ
Цагаан-Овоо сумын НЭЭЛТТЭЙ УТАС 96585882 ажиллаж байна.
2017 ОНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН БИЕЛЭЛТ

                                            ÖÀÃÀÀÍ ÎÂÎÎ ÑÓÌÛÍ НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙГ  2017  ÎÍÄ

                                                    ͻ̮¯¯ËÝÕ  ¯ÍÄÑÝÍ ×ÈÃËЭЛИЙН ХЭРЭГЖИЛТ

2017.10.23

 

   ¹

                  

                 Áîäëîãûí àðãà õýìæýý

 

                                                  Õýðýãæèëò                    

 

                                                             Íýã: ТӨРИЙН  БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

 

Нутгийн удирдлагын хүрээнд:

Иргэнээ дээдэлсэн нутгийн удирдлагын бодлогыг хэрэгжүүлж, төрийн албаны чадавх, хариуцлага, хяналтын тогтолцоог сайжруулж, гадаад харилцааны үр нөлөө хамтын ажиллагааг бэхжүүлнэ.  

1.1.1

Бүх шатны төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт, зөвлөгөөнд хамруулна\Сумын Засаг дарга, Тамгын газрын дарга, Багийн Засаг дарга, Багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, төрийн албан хаагчид

 

Тус сумын төсөвт байгууллагуудаас Архив, албан хэрэг хөтлөлтийн анхан шатны  чадавхжуулах 30 хоногийн  сургалтанд сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Цэцэрлэг, Соёлын төвүүдийн бичиг хэрэг, архив хариуцсан 4-н  албан хаагчид   хамрагдсан. Мөн Үндэсний статистикийн хорооноос Дорнод аймагт 2017 оны 04-р сарын 21-22-ны өдрүүдэд статистикийн хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зорилтын хүрээнд зохион байгуулсан сургалтанд сумын Санхүү албаны   төрийн сангийн мэргэжилтэн, багийн Засаг дарга нар хамрагдсан.

                                                                 Хэрэгжилт 100%

 1.1.2

Хүний нөөцийг чадавхжуулах сургалт, төрийн байгууллагуудын туршлага солилцох уулзалт, сургалт зөвлөгөөн  зохион байгуулах.

 

Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын Тамгын газрын санаачлагаар тус аймгийн 5, Дорнод аймгийн Баян-уул, Цагаан Овоо, Хөлөнбуйр сумдын Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын  туршлага судлах уулзалт  9 дүгээр сарын ны өдөр зохион байгуулагдаж  уг арга хэмжээнд ЗДТГазрын  БОТХТасгийн дарга, МЭҮТасгийн мэргэжилтэн, Багийн Засаг дарга нар оролцоод ирсэн.

                                                                Хэрэгжилт 100%

1.1.3

 “Иргэдтэй уулзах өдөр”, Нээлттэй хаалганы өдөр”,  “Орон нутгийн удирдлагын цаг” арга хэмжээг зохион байгуулах

 Иргэдтэй уулзах өдөр” ийг  багийн  хурлуудтай хамтран 2017 оны 05    дугаар сарын 20-нд зохион байгуулж  МЭҮТасаг, Иргэний бүртгэл, Газар өмчлөл, Цахим татварын системд тайлан хэрхэн хийх, Байгаль орчны тогтвортой хөгжлийн  тасаг, Санхүүгийн ил тод байдлын, Нийгмийн даатгалын сайн дурын даатгалын, Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөр  хөдөө орон нутагт хэрхэн хэрэгжиж байгаа талаар  иргэдэд мэдээлэл  хүргэж, гарын авлага материал тарааж,  иргэдийн санал хүсэлтийг сонсож, энэ арга хэмжээнд давхардсан тоогоор 200  гаруй иргэд хамрагдаж оролцов.

                                                                     Хэрэгжилт 100%

1.1.4

Засаг захиргааны нэгжийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Сум, баг сурталчлах өдөрлөг”-ийн арга хэмжээг зохион байгуулна.

Тус сумын 1  дүгээр баг нь 2016 оны үйл ажиллагаагаар шалгарч аймгийн “Тэргүүний баг” болсонтой холбогдон багийн хэмжээнд баг сурталчлах өдөрлөгийг 5 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулж соёл, урлаг спортын  арга хэмжээг  багийн иргэдийн дунд явуулж, сумын удирдлагууд  болон холбогдох мэргэжилтэн нар оролцож мэдээлэл өгсөн. Мөн 5-8 дугаар сард 2.3.4,5 багууд багийн өдөрлөг зохион байгуулж үйл ажиллагаагаа ард иргэдэд сурталчилсан.

                                                                    Хэрэгжилт 100%

1.1.5

Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх үйл ажиллагааны  хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шуурхай хуралдаан, бичиг баримтыг иргэдэд нээлттэй хэлбэрээр хүргэх.

Засаг даргын Тамгын газраас 7 хоног бүрийн Даваа  гаригт албан хаагчдын, Лхагва гаригт удирдах ажилтны шуурхай хуралдааныг хийж хэвшсэн бөгөөд   хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврыг дараагийн шуурхай хуралдаанд тайлагнаж, үр дүнг тооцож ирсэн.

                                                                   Хэрэгжилт  100%

1.1.6

 Аймаг, сумын Засаг даргын захирамж, шийдвэрүүдийг иргэдэд нээлттэй болгож ажиллана.

Сумын  Засаг даргад хамааралтай 36 захирамж,, сумын засаг даргын 103 захирамжаас үйл ажиллагаатай холбоотой 65, хөрөнгө зарах 4, буцалтгүй тусламж олгосон 2, иргэдтэй холбоотой 14,  зохион байгуулалтын арга хэмжээний  23  захирамж  төлөвлөн гаргаж хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

                                                                  Хэрэгжилт 100%

1.1.7.

Төрийн байгууллагуудын ажил, үйлчилгээ, албан хаагчдын ажлын байрны чиг үүргийг ил тод болгож, ёс зүй – хариуцлагын тогтолцоог сайжруулна.

Үр дүнгийн  болон хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах, зарим албан  тушаалтны ажлын байрны тодорхойлолтод нэмэлт өөрчлөлт оруулах  ажлын хэсгийг Засаг даргын Тамгын газрын даргын  2017 оны Б\02 тоот тушаалаар  ажлын хэсэг томилон  албан хаагчдын гэрээ болон ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн хийж баталгаажуулсан.

                                                                   Хэрэгжилт 100%

1.1.8

ЗДТГазрын байранд буудал, цайны газар тохижуулах, автограш барих

ЗДТГазрын байрны арын өрөөг цайны газар, машины граш барихаар иргэн  Н.Баярсайханаас 1500 ш блок,   дээврийн модон хийцийг “Нарс мод” ХХКомпаниас нийлүүлэхээр шийдвэрлэгдээд байна.

                                                                   Хэрэгжилт 40%

 

                                                              1.2.Гадаад харилцааны чиглэлийн хүрээнд

1.2.1

 ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хоттой хамтран ажиллах

Тус сумын ЗДТГазар нь ОХУ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хайлаар хотын Эвэнх хошууны малчидтай газар тариалангийн чиглэлээр  туршлага судлаж харилцан холбоотой ажиллаж ирсэн.Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эвенка хошууны малчдын төлөөлөл 18 хүний бүрэлдэхүүнтэй тоглолтын баг буриад сумдаар аялан тоглолт хийж  тус суманд 6-н сарын 09-нд ирж  улс,аймаг, сумын сайн малчид айл өрхөөр явж туршлага солилцсон.

                                                                  Хэрэгжилт 100%

 

                                                             1.3 Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хүрээнд:

1.3.1

 Аймгийн Засаг даргын Тамгын газарт,  холбогдох дээд шатны байгууллагад явуулдаг Холбогдох эрх зүйн акт, мэдээ, тайлангийн биелэлт, боловсруулалтад тавих хяналтыг сайжруулах үүднээс Хяналт шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн болон  бусад албан хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлж ажиллана.

Тус сумын Засаг даргын Тамгын газарт хамааралтай дараах  бодлогын баримт бичгүүдийг хяналтанд аваад байна. Үүнд:Сумын 2017 онд хэрэгжүүлэх үндсэн чиглэлийн 4-н зорилт 97 заалт, Сумын Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 4-н зорилт 133 заалт, Аймгийн үндсэн чиглэлээс 3-н зорилт 45-н заалт, Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс 4-н зорилт 114 заалт, Монгол улсын үндсэн чиглэлийн 18-н заалт, Аймгийн Засаг даргын  36-н захирамж, аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаанаас өгсөн 26-н  үүрэг даалгаврыг тус тус хяналтанд авч  эдгээрээс хамааралтай заалтуудыг чиглэл чиглэлийн дагуу байгууллага, албан хаагчдад өгч хэрэгжилтийг гаргуулан ажиллаж байна.

                                                                  Хэрэгжилт 100%

 

                                                            1.4 Хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд:

1.4.1

 Иргэд, олон нийтийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр эрх зүйн албан болон албан бус сургалтыг үе шаттайгаар зохион байгуулна.

ЗДТГазрын мэргэжилтэнүүд багийн ээлжит хурлууд болон төсвийн байгууллагын  албан хаагчдад шинээр батлагдан гарсан   хууль тогтоомж дүрэм журмыг танилцуулсан.

                                                                 Хэрэгжилт 100%

1.4.2

“Архигүй амьдрал” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэн, архидан согтуурахтай тэмцэх урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийтийн үйл ажиллагааг сайжруулан байгууллага хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ.

Сумын хэмжээнд архины хамааралтай 79 хүн бүртгэгдэж,   архинаас гарсан  2 хүн   байна. Мөн  архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 9-. Дэлгүүр, 2 караоке,пабын ажлын цагийн хуваарь, үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладагаас гадна аж ахуй нэгжүүдэд архи согтууруулах ундааг сар бүрийн 1-ны өдөр зарахгүй байх талаар мэдэгдлийг хүргүүлж ажилласан.Мөн 2017 онд багтаан Улаанбаатар хотын” Гоё амьдрал” ТББ –тай хамтран архинд хамааралтай иргэдэд архинаас гаргах сэтгэл зүйн сургалт, эмчилгээ хийлгэхээр төлөвлөж байна. Төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтаар сумын хэсгийн төлөөлөгч Ц.Цэндпүрэв ‘’Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ‘’тухай хууль, болон архины хор хөнөөлийн талаар мэдээлэл сурталчилгаа хийж ажиллав.Нийгмийн ажилтан Ч.Оюунтунгалаг ЕБС-ын ахлах ангийн сурагч нарын дунд Олон улсын итгэлтэй утасны өдрийг тохиолдуулан Итгэлтэй утас 108 мэдээлэл болон "Согтууруулах ундаа, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтуудыг зохион явуулсан

                                                            Хэрэгжилт 70%

1.4.3

.Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулж, төрийн байгууллага, албан хаагчдын манлайлалыг нэмэгдүүлнэ.

ЗДТГазрын албан хаагчдын дунд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг сурталчлан таниулах сургалтыг  1 удаа зохион байгуулж түүний дагуу  харилцан ярилцаж гарын авлага материал  тараасан.

                                                          Хэрэгжилт 100%

1.4.4

“Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх” үндэсний хөтөлбөрийн гуравдугаар үе шатны зорилтыг хэрэгжүүлэх, төрийн архивын баримтад  шинжилгээ - техник боловсруулалт хийсэн байдлыг нягтлан шалгаж данс бүртгэлийг шинэчлэн сайжруулах, цахим болон тоон хэлбэрт оруулах, архивын хадгалалт хамгаалалтыг сайжруулах арга хэмжээ авна.

ЗДТГазар нь 3 дугаар улирлын байдлаар дотоод хэрэгцээнд Засаг даргын А-5 200 ш, үнэ 12000, 6-н багийн Засаг даргын А-5 1100 ш нийт үнэ 66000 төгрөг, захирамж 200 ш буюу нийт үнэ 15000 төгрөг, Засаг даргын А-4 100 ш буюу 7500 төгрөг, нийт үнэ 115500 мянган төгрөгний хэвлэмэл хуудсыг стандартын дагуу аймгийн Архивын тасагт захиалга өгч хэвлүүлэн албан хэрэгцээнд ашиглаж байна. Хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу Засаг даргын Тамгын газрын ажилтнуудаас нийт 1619 ш хадгаламжийн нэгжийг бүрдүүлэн архивын заавраар баримтжуулан стандартын дагуу байршуулсан. Архивын албан хэрэг хөтлөлтийн талаар гаргасан хууль тогтоомж, дүрэм заавар журмыг хэрэгжүүлэх архивын баримтыг эмхлэн цэгцлэх хадгалж хамгаалах, ашиглуулах ажлыг стандартын дагуу хийгдэж ирсэн.

                                                                Хэрэгжилт 100%

 

                                                           1.5 Батлан хамгаалах салбарын хүрээнд:

1.5.1

 

Монгол улсын Их хурлаар шинээр батлагдсан Батлан хамгаалах салбарын багц хууль  тогтоомжийг орон нутагтаа сурталчлан хэрэгжүүлэх биелэлтэд хяналт тавин ажиллана.

Төр засгаас батлагдсан батлан хамгаалах яамны чиглэлээр гаргасан хууль тогтоомж заавар журмыг хэрэгжүүлэх зорилгоор сум орон нутгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэл, засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг   хангуулан ажиллаж хяналт тавин  ажиллаж ирсэн.

                                                                  Хэрэгжилт 70%

1.5.2

Цэргийн /18-26 /насны залуучуудын эрүүл мэндэд анхаарч цэрэг татлагаар эрүүл мэндээр чөлөөлөгдсөн иргэдийг эрүүлжүүлэх арга хэмжээг зохион байгуулах.

Сумын хэмжээнд 2 дугаар ээлжийн цэрэг татлагын урьдчилсан үзлэгийг 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулж  үзлэгт нийт 55  цэргийн насны  залуучууд оролцохоос 44 цэрэг үзлэгт хамрагдаж 16-н цэргийн насны залуучууд тэнцэж  Эрдэнэцагаан, Улаанбаатар хотын цэргийн ангиудад  хувиарлагдсан.Цаашид цэргийн насны залуучуудыг  эрүүлжүүлэх ажлыг Эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллахаар төлөвлөж байна.

                                                                    Хэрэгжилт 70%

1.5.3

 

Цэргийн дүйцүүлэх албанд 10-аас илүүгүй цэргийн албан хаагчийг татан оролцуулна.

 Цэргийн дүйцүүлэх  албанд 2017 онд Цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах хууль тогтоомж, журамд заасны дагуу мөнгөн төлбөрөөс хуулийн заалтаар чөлөөлүүлэх, тогтоолгох, мөнгөн төлбөр төлүүлэх ажлыг зохион байгуулж ажиллалаа.

                                                                    Хэрэгжилт 70%

 

                                                                        1.6 Гамшгаас хамгаалах бодлогын хүрээнд

1.6.1

 Сумын ерөнхий зориулалттай мэргэжлийн ангиудын гамшгаас хамгаалах, бэлтгэл бэлэн байдлыг хангах, мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилгоор “Гамшгаас хамгаалах  дадлага сургууль”-ийг хийж, аймгийн Засаг даргын нэрэмжит гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлын үзлэгт бэлтгэх

Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай, ойн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг сурталчилах зорилгоор гарын авлага тарааж аман ухуулга яриа таниулга хийж 6 багийн 170 гаруй иргэн хамрагдсан. Цэргийн насны болон өмнөх насны залуучуудын дунд 2 удаа сургалт , эх оронч үзэл, хүмүүжил олгох чиглэлээр зохион байгуулж  эх орончдын өдрийг тохиолдуулан  цэргийн насны албан хаагчдаас бүрдсэн тоглолт зохион байгуулж ажилласан.

                                                                    Хэрэгжилт 70%

 

                                                                            ХОЁР. НИЙГМИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

 

2.1 Эрүүл мэндийн хүрээнд:  Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадал, хандлагыг төлөвшүүлж нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн тусламж үйлчилгээг сайжруулж, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлнэ.

2.1.1

 

Эрүүл мэндийн төвд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

Сэргээн засах эмчилгээний өрөө кабинет нээж, “Галуут” хоршооны дэмжлэгтэй хаш чулуун эмчилгээний гудас, хэт улаан туяаны гэрэл, бумба зэрэг тоног төхөөрөмжийг суурилуулж нийт уламжлалт эмчилгээ 268 хүнд /хэсэгчилсэн бариа 123, самнуур засал 12, энгийн бумба 102, гулгуур бумба 27, цахилгаан зүү 2 хүнд/, сэргээн засах эмчилгээг 130 хүнд  хийж үйлчилсэн.

                                                                     Хэрэгжилт 100%

2.1.2

 

Эрүүл мэндийн төвд шүдний эмчилгээний зориулалттай тоног төхөөрөмж худалдан авах, шүдний кабинетийг нээн, хүн амын дунд үзлэг оношилгоо, эмчлэн эрүүлжүүлэх ажлыг хөөцөлдөнө.

 Хөдөлгөөнт эмнэлгээр шүдний нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийг сумын Эрүүл мэндийн төвд 1, 10-р саруудад зохион байгуулж  оношлогоо эмчилгээнд 165 иргэд болон хүүхдийг хамруулж эмчлэн эрүүлжүүлсэн.

                                                                    Хэрэгжилт 100%

2.1.3

18-35 насны иргэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үзлэг, сургалт, ярилцлага, хэлэлцүүлэг, чөлөөт үйл ажиллагааг  зохион байгуулна.

Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдвал зохих 857,   хамрагдсан 360 буюу  42%-тай байна. Үүнээс эмчлэн  39 хүнийг эрүүлжүүлсэн байна.

                                                                   Хэрэгжилт 70%

2.1.4

 

Өсвөр насны хүүхдүүдийг БЗДХалдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулна.

Өсвөр насны 323 хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт 2 удаа хамруулж, 91 хүүхдийг БЗДХ-аас сэргийлэх сургалт зохион байгуулж, харилцан ярилцлага зохион байгууллаа.

                                                                  Хэрэгжилт 70%

2.1.5

 

"Эрүүл цус-5" аян болон эмчлэн эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулна.

Эрүүл цус 5” аяны хүрээнд 14-54 насны 709 иргэдийг цусны шинжилгээнд хамруулан илэрсэн өвчлөл 11, хавьтагч 6 илрүүлж , ЭМГ-т мэдээлж, эмчилгээнд 11 хүнийг хамруулж, хавьтагч 6 хүнийг эмчлэн эрүүлжүүлэн ажиллаж байна

                                                                 Хэрэгжилт 70%

 

2.2 Боловсрол, соёл урлаг, спортын салбар: Боловсрол, соёлын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж хүүхэд, багш болон боловсрол, соёлын ажилтан нэг бүрийн хөгжлийг дэмжинэ.

2.2.1

 

Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлнэ.

   Сумын хэмжээнд цэцэрлэгийн насны  386 хүүхэд  бүртгэгдсэнээс өдрийн бүлэгт 2-6 насны 238 хүүхэд, хувилбарт сургалтанд 11 хүүхэд нийт 248 хүүхдэд буюу нийт хүүхдийн 80.6% нь СӨБ-д хамрагдаж байна. Сумын хэмжээнд сургуульд элсэх насны 5 настай 103 хүүхэд байгаагаас өдрийн бүлэгт 70 хүүхэд, “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төсөлд давхардсан тоогоор 12 хүүхэд, хувилбарт сургалтанд 5 хүүхэд, өөр сум, аймаг, хотод 16 хүүхэд суралцаж сумын хэмжээний нийт 5 настай хүүхэд 100% СӨБ-д хамрагдаж байна.     

                                                                 Хэрэгжилт 100%

2.2.2

СӨБ-ийн сургалтын цөм хөтөлбөр, аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Эцэг эхэд зөвлөгөө өгөх төв” байгуулах

 Эцэг эхчүүдтэй  хамтран аялал зугаалга, экскурс зохион байгуулах, орон нутагтаа байгаа түүх дурсгалт газар, музей үзэх, албан газруудтай хүүхдээ танилцуулах үйл ажиллагааг бүлэг тус бүр эцэг эхийн дэмжлэг туслалцааг 100% авч зохион байгуулж хэвшээд байна.Энэ хичээлийн жилд эцэг эхийн зөвлөлийг дахин шинээр 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан хамтран ажиллах төлөвлөгөөг боловсруулж тэднээр дамжуулан эцэг эхийг үйл ажиллагаандаа татан оролцуулах дэмжлэг туслалцааг авч хүүхдээ хөгжүүлэх сургалтыг явуулдаг Заах аргын нэгдлээр хэлэлцсэн сургалтын цөм хөтөлбөрийн дагуу өөрсдийн онцлогийг харуулсан сургалтын \ Миний Цагаан Овоо\ хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна.

                                                                Хэрэгжилт 100%

2.2.3

“Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллахад дэмжлэг үзүүлэх

 Зөв монгол хүүхэд хөтөлбөрийн хүрээнд хүүхдийг монгол бахархалтай үндэсний соёл уламжлалыг дээдэлсэн иргэн болгон хүмүүжүүлэх зорилготой “Буриадын өв соёлыг багаас нь өвлүүлэх”  уралдаан зарлаж эцэг эх, олон нийттэй хамтран цэцэрлэгийн дотоод орчин болон бүлгүүд тохижилтын бэлтгэл ажилдаа орон ургийн омогоо нэрлэж сургах, аав ээж, ах, эгчээ нэрлэх, ахуйн хэрэглээний эдлэж хэрэглэж байсан хэрэглэгдэхүүнийг нэрлэх сургалтандаа ашиглах, амьдрах ухаанд багаас нь суралцуулах зорилготой сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.Сумын сургууль нь 2014 оноос дэлхийн жишигт нийцсэн “Зөв монгол хүүхэд” төлөвшүүлэх зорилгын хүрээнд Ерөнхий боловсролын сургууль нь 12 жилийн сургалтын хөтөлбөрөөр хичээллэж байна. Уг зорилтын хүрээнд  2016-2017 оны хичээлийн  жилд  нийт  багш, сурагчдын  дунд нэлээдгүй олон тэмцээн уралдааныг зохион байгуулсан. Мөн Япоын хүүхдийн ивээх сангаар хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн хүрээнд анги танхимыг нээж тохихжуулан сургуулийн сурагчдыг чөлөөт цагийн зөв зохистой өнгөрүүлэхэд анхааран ажиллаж байна. Технологийн багш нартай хамтран 9-12 ангийн эрэгтэй сурагчдаар монголчуудын уламжлалт тоглоом наадгайг хийлгэх түүгээр тоглож сургах ажлыг зохион байгуулаад байна. Мөн бага ангийн багш нар эцэг эхчүүдтэй хамтран   монголчуудын  уламжлалт тоглоом наадгайг хэн сайн мэдэх бэ тэмцээнгийг зохион байгууллаа

                                                               Хэрэгжилт 100%

2.2.4

 Боловсрол, соёлын салбарын албан хаагчдыг мэргэшүүлэх, чадваржуулах сургалт, үйл ажиллагааг зохион байгуулна.

2016-2017 оны хичээлийн жилд тус сургуульд 2,3,4, дэх жилийн орон нутгийн сургалтанд хамрагдах 9.3% буюу 3 багш хамрагдахаас 3 багш хамрагдсан байна.Цэцэрлэг мэргэжлийн бакалавр зэрэгтэй багшийн хангалт 100%, туслах багшийн сургалтанд хамрагдсан мэргэжлийн үнэмлэхтэй буюу чадваржуулах сургалтанд хамрагдсан багш нараар 100% хангагдан ажилладаг.  Багш нараа үндсэн болон төвлөрсөн сургалтанд үе шаттайгаар сурган сургалтын чанарыг ахиулан ажиллаж байна.  Энэ хичээлийн жилд аймагт Багшийн Мэргэжил дээшлүүлэх институтээс зохион явуулсан багш, туслах багш нарыг чадваржуулах “Сургалтын цөм хөтөлбөр”-ийн сургалтанд хамруулсан. Бүсийн болон ЗАН-ын хүрээнд зохион явуулдаг сургалтанд арга зүйч болон багш нар сар бүр хамрагдан арга зүй, мэдлэгээ нэмэгдүүлэн ажиллаж байна

                                                                Хэрэгжилт 100%

2.2.5

Алслагдсан хөдөөгийн хүн амд сургалт соёл, урлагийн үйлчилгээг хүргэх ажлыг  зохион байгуулж, хүүхэд багачуудад зориулсан хүүхдийн жүжиг, уран бүтээлд дэмжлэг үзүүлнэ.

    ЯХИС, БСШУСЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийн хүрээнд “Гамшгийн эрсдэлийг бууруулах нь” тэтгэлэг хэрэгжиж байна . Энэхүү тэтгэлгийн үр дүнд багш нар болон сурагчид, эцэг эх олон нийтэд үзүүлэх сургалт сурталчилгаа зохион байгуулан ажилласан.

                                                              Хэрэгжилт 100%

2.2.6

ЕБС-ийн түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх

Тус сумын Ерөнхий боловсролын сургууль үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойг 2017 оны 7 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлсэн. Тус ойг зохион байгуулах комисс, зөвлөл байгуулагдан төлөвлөгөө боловсруулан амжилттай зохион байгуулагдсан. Ойн нэлээдгүй ажил төлөвлөж түүнийгээ нэлээд хэрэгжүүлэн ажилласан.

  • Сургуулийн баримт кино бүтээсэн
  • Сургуулийн дуунд клип хийгдсэн.
  • Сургуулийн түүхт ном бүтээсэн
  • Сургуулийн үүдний вистулны тохижилт
  • Эко орчин бүрдүүлсэн /сургууль, байр/
  • Шилдэг төгсөгчдыг алдаршуулсан
  • Хан Хэнтий чуулгын бүжгийн багш МУСТА н.Оюунбаатараар 6-н бүжиг  дэглүүлсэн.

Хурдан даага, бөхийн барилдаан, сурын харваа, төгсөгчдын дундах гар бөмбөгийн тэмцээн гэх мэт олон сайхан үйл ажиллагааг зохион байгуулсан.

                                                                   Хэрэгжилт 100%

2.2.7

 

“Номтой нөхөрлөе” дэд хөтөлбөр боловсруулан батлуулж,  хэрэгжүүлнэ.

БСШУСЯамнаас фонд баяжилт хийхэд төв номын санд 3.0 сая, 13 сумдын Соёлын төвд тус бүр 1.0 сая төгрөг нийт 16 сая төгрөгөөр шинэ номын баяжилт хийгдлээ.УБ хотын Номын коллектор ХХК-тай байгуулсан гэрээний хугацаанд сумдын номын сангуудаас ирсэн захиалгын дагуу номын таталтыг хийж, Аймгийн баяр наадмаар гардуулсныг хүлээн авч бүртгэн програмд оруулан уншлагад гаргаж эхлээд байна.  Улаанбаатар хот , Аймгийн Нутгийн Зөвлөлтэй хамтран” Оюунлаг Цагаан-Овоочууд” аяныг өрнүүлж  92  номыг хандиваар цуглуулж  номын сангийн фондны баяжилт хийгдсэн.

                                                                   Хэрэгжилт 100%

 

2.4  Залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг зорилтот бүлэгт чиглэсэн төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, нийгмийн харилцаанд адил тэгш оролцох боломжоор хангах ажлын хүрээнд:

2.4.1

 

“Ахмадаа ачлах” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Сумын Засаг дарга, ахмадын хороо, багийн засаг дарга нартай хамтран сумын  ахмад настан, иргэдийн ахмадын баяр тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой ХХҮЕГ-с сумын 65-с дээш настан иргэдэд гарын бэлэг гардуулж Ахмад настны тухай хуулийг сурталчлан ажилласан байна. Гүнцэнгэлэгийн амралт сувиллыг түшиглэн ЭМТ-өөс 1 их эмч, 1 бариа заслын сувилагч, 1тогоочийн бүрэлдэхүүнтэй баг 6-8-р саруудад 46 ахмад настанд сэргээн засах, уламжлалт эмчилгээ сувилгаа үзүүлж ажиллалаа. Хийгдсэн эмчилгээ: бариа 233 удаа, бумба 345 удаа, төөнө 66 удаа, зүү эмчилгээ 115 удаа, шарлага 216 удаа тус тус хийж үйлчилсэн

                                                                 Хэрэгжилт 100%

2.4.2

 “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын дэд хөтөлбөр”-ийг  батлуулан  хэрэгжүүлнэ. /ХБИ-ний эцэг эхийн холбооны үйл ажиллагааг сайжруулна/

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах  өдрийг угтаж тус өдрийг тэмдэглэн өнгөрүү< Мэдээ оруулсан: 2017-10-24 22:44:44