ДОРНОД АЙМГИЙН ЦАГААН-ОВОО СУМ
ЗАРЛАЛ
Цагаан-Овоо сумын НЭЭЛТТЭЙ УТАС 96585882 ажиллаж байна.
Засаг даргын тамгын газар, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийв.

Аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр баталсан сумын Засаг даргын тамгын газар, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх ажлын удирдамжийн дагуу 2017 оны 10-р сарын 30, 31-ний өдөр суманд ажиллав.
Ажлын хэсгийн ахлагчаар
ТЗУХ дарга Д.Жаргал
ТЗУХ мэргэжилтэн Г.Наранбаатар
ХЭЗХ, Архивын тасгийн дарга Д.Мөнгөнцэцэг,
ХОХБТХ мэргэжилтэн Д.Мянганбаяр
НБХ мэргэжилтэн н.Дамдинцоо
СТСХ мэргэжилтэн Ц.Батбаяр
ХШҮАХ мэргэжилтэн Г.Төмөрчулуун
ТЗАудит Ж.Баяртуул
нар сумын Сургууль, Цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёлын төвийн үйл ажиллагаа болон Засаг даргын тамгын газрын хяналт шинжилгээ, үнэлгээ, хууль эрх зүй, байгаль орчин, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, нийгмийн бодлого, Төрийн захиргаа удирдлага, Санхүү, төрийн сан, батлан хамгаалах, Өвөлжилтийн бэлтгэл ажлын хангуулсан талаар хяналт шалгалт хийж холбогдох байгууллага мэргэжилтэнүүдэд цаашид төрийн байгууллагын удирдлагын чадвахыг сайжруулах, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх авч хэрэгжүүлэх чиглэл, зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллав.

Мэдээ оруулсан: 2017-11-01 10:56:25