ХҮҮХЭД ба ХУУЛЬ дэвжээ тэмцээн амжилттай зохион байгуулагдав.
Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран ЕБС-ийн ахлах ангийн хүүхдүүдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ХҮҮХЭД ба ХУУЛЬ дэвжээ тэмцээнд 6 багийн 60 сурагчид авьяас чадвар мэдлэг оюунаа дайчлан өрсөлдөж тэргүүн байрыг Г.Наранцэцэг багштай 12а ангийн Ухрах замгүй баг эзлэн, шилжин явах цом, мөнгөн шагналаар, дэд байранд Ц.Баясгалан багштай 12б анги, гутгаар байранд Б.Содцэцэг багштай 10а анги хамт олон тус тус эзэлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдав.
Мэдээ оруулсан: 2017-11-24 15:42:21