АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
Цагаан-Овоо сумын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албанд Орон нутгийн байгууллагууд, Эрүүл мэндийн төв, Эргэлтийн эмийн сан хариуцсан Нягтлан бодогч шалгаруулж ажилд авна.
Ажлын байранд тавигдах шаардлага:
-Их дээд сургуулийг Нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засгийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэглэлээр төгссөн байх
-Хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөргүй, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 36, 43,1, 43,2 дүгээр зүйлийн дагуу захиргааны болон бусад шийтгэлгүй байх
-Албан хэрэг хөтлөх, бичиг баримт боловсруулах чадвартай байх
-Компьютерийн өргөн хэрэглээний программ бүрэн эзэмшсэн, санхүүгийн программын зохих мэдлэгтэй байх
-Бие даан санхүүгийн тайлан гаргах чадвартай, ажлын туршлагатай байвал давуу тал болно.
-Багаар ажиллах чадвартай
-Ажлын ачаалал даах чадвартай
Бүрдүүлэх материал:
-Иргэний цахим үнэмлэхний хуулбар
-Их дээд сургууль төгссөн диплом эх хувиараа
-Төрийн албан хаагчын анкет
-Ажилд орохыг хүссэн өргөдөл
-Нийгмийн даатгалын дэвтэр эх хувиараа
Материалыг 2018.04.09-ний өдрийн 10 цаг хүртэл хугацаанд ЗДТГазрын Хяналт шинжилгээний мэргэжилтэн хүлээн авна.
Сонгон шалгаруулалт 2018.04.09-ний 14 цагт ЗДТГазрын Иргэний мэдээллийн танхимд болно.
ЦАГААН-ОВОО СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Мэдээ оруулсан: 2018-04-04 11:28:16