ДОРНОД АЙМГИЙН ЦАГААН-ОВОО СУМ
ЗАРЛАЛ
Цагаан-Овоо сумын НЭЭЛТТЭЙ УТАС 96585882 ажиллаж байна.
Хамгийн залуудаа амжилтанд хүрсэн алдартнууд

Жил бүрийн 8 дугаар сарын 25-ны энэ өдрийг "Монголын залуучуудын өдөр" болгон тэмдэглэж ирсэн. Тиймээс бид энэ өдрийг тохиолдуулан манай улсын  “хамгийн залуу” хэмээх тодотголтой эрхмүүдийн талаар сонирхолтой гэрэл зургийн хамт хүргэж байна.

Урлаг: Хамгийн, хамгийн

3781f7672c506233big-Монголын түүхэнд хамгийн залуудаа Төрийн соёрхол хүртсэн хүн бол Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар юм. Тухайн үед тэр дөнгөж 24-хөн настай байсан бөгөөд Маршал Ю.Цэдэнбалын дүрийг бүтээснийх нь төлөө энэ хүндтэй шагналыг өгчээ.

-АЖ, Төрийн шагналт Б.Норовсамбуу гуай бол Монгол гэдэг нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж, “ Азийн үегүй бүсгүй” нэрээр дэлхий даяар алдаршсан гайхамшигт уран нугараач билээ. Тэрээр 10 –р анги төгсөх жилээ буюу 18-хан насандаа МУ –ын гавьяат жүжигчин цол тэмдэгийн эзэн болж байв.

-Загварынхан дундаа эелдэг, хүмүүжилтэй гэгддэг топ О.Уянга 20-хон насандаа “топ модель” өргөмжлөл хүртсэн. Энэ нь түүнд хамгийн залуудаа топ модель болсон  гэх алдрыг ч давхар хайрлажээ.



Улс төр: Хамгийн, хамгийн

Монголын парламентийн түүхэнд хамгийн залуугаараа төрийн түшээл болсон хүн бол УИХ-ын дэд дарга С.Баярцогт юм. Тэрээр 23-хан насандаа Ардчилалын “салхи”-аар амьсгалсны хүчинд АИХ-ын депутат буюу парламентын гишүүн болж байв.
bb1d3f5c72e45590big
Спорт: Хамгийн, хамгийн

-Гавьяат тамирчин С. Батцэцэг Монголын чөлөөт бөхын эмэгтэйчүүдээс анх удаа дэлхий аварга болсон. Тэрбээр 20 насандаа дэлхийн аваргын алтан медалийг хүртэж,  чөлөөт бөхийн эмэгтэй хамгийн залуухан аварга болжээ.
Батцэцэг 2
-Тун саяхан аав болсон Монгол Улсын Гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогт хамгийн залуудаа буюу 20-хон насандаа Гавьяат тамирчин цолыг хүртсэн юм.
төгсцогт

-Улсын наадамд хамгийн залуудаа түрүүлсэн аваргууд бол Ж.Мөнхбат, Б.Түвдэндорж, нар юм. Түвдэндорж 23 насандаа буюу 1939 онд аварга болж байсан бол 1964 онд мөн л 23 насандаа Ж.Мөнхбат улсын баяр наадамд түрүүлж байсан аж.

-Улсын их баяр наадамд хамгийн залуудаа морь айрагдуулсан уяач бол Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, ААУяач Т.Батхишиг. 1994 онд 17 настай хүү хязаалан хар үрээгээ төрийн их баяр наадамд айрагдуулсан юм.

-Дэлхийн шатрын 40 дэх удаагийн олимпиадад манай шатарчин Б.Гүндаваа есөн өрөг тоглосноос 5.5 оноо авч байсан нь Монголын бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн өндөр чансааг тодорхойлж 23 насандаа хамгийн залуу их мастер болж байсан удаатай.

-Спортын дэд мастер Э.Мөнхбилэг 22 настайдаа манай улсаас ширээний теннисний спортын анхны олон улсын зэрэглэлтэй шүүгч болсон.
0328134f48af3835big
-Мөн энэ жагсаалтад зүй ёсоор бичигдэх ёстой хүн бол 27-хон насандаа Дэлхийн ноён оргил ЭВЕРЕСТ-д нэг жилийн дотор хоёр удаа дараалан гарч, дэлхийн үнэмлэхүй амжилтын эзэн болсон Монгол улсын гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер, Г.Өсөхбаяр юм. Тэрбээр энэ онд Хойд туйл руу аялсан нь түүхэнд бичигдэх бас нэгэн үйл явдал болсон.
24d1351b1f0231fdoriginal
 Түүхэн гавьяа: Хамгийн, хамгийн

-БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөл 1944 онд генерал цолыг бий болгож, Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч imagesгенерал, хүртээж байсан бөгөөд Ю.Цэдэнбал 28-хан насандаа дэслэгч генерал хэмээх энэ эрхэм хүндтэй цолыг хүртэж байв.
images
-Монгол улс, ЗХУ-ын баатар, Монголын анхны сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа  1981 онд сансарт ниссэн билээ. Ийнхүү тэрээр 34 насандаа сансарт ниссэн Монголын анхны хүн болоод зогсохгүй Азийн хоёр дахь, дэлхийн 101 дэх сансарт ниссэн хүн болж тэмдэглэгдэн үлдсэн юм.

index

-Хөдөлмөрийн баатар Л.Ойдовням 22 насантайдаа буюу 1960 онд “БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар” цол хүртжээ. Тэрээр галт тэрэгний машинист бөгөөд хүнд ачаатай галт тэрэг жолоодож эхлэнгээ 4-хөн сарын дотор 74 удаагийн явалтаар 16 галт тэрэгний ачааг илүү тээж, тухайн үеийн ханшаар 60 мянган төгрөгний хэмнэлт гаргажээ.

-Өмнөговь аймгийн Цогт сумын ХЗЭ-ийн үүрийн нарийн бичгийн дарга агсан Т.Бор 19-хөн насандаа ятгалганд орсон энгийн ардууд эх орноосоо дүрвэж гарах гэж байсан их нүүдлийг зогсоож яваад дайснуудад баригдан амь эрсэджээ. Монгол Улсын баатар цолоор 1971 онд түүнийг нэхэн шагнасан юм.  
Мэдээ оруулсан: 2016-02-20 14:12:49