ДОРНОД АЙМГИЙН ЦАГААН-ОВОО СУМ
ЗАРЛАЛ
Цагаан-Овоо сумын НЭЭЛТТЭЙ УТАС 96585882 ажиллаж байна.
Хөвсгөр талх барих жор
 
Хөвсгөр талх барих жор

Айл гэрийн эзэгтэй бүрийн эзэмшсэн байвал зохих нэгэн туршлага бол талх барих билээ. Ямар ч үед өөрийн гараар амтат талх барьж чаддаг байх хэрэгтэй ба гэр бүл, найз нөхөд, зочидоо дайлахад улам хялбар шүү дээ. Ингээд амтат, хөвсгөр талх барих жорыг хүргэж байна.

 > 90м.

  1. 1

    Хөвсгөр талх барих хүнсний бүтээгдэхүүнүүдийг бэлтгэнэ.

  2. 2

    Аягатай бүлээн усанд хуурай исгэгчийг хийж хутгаж уусгана.

  3. 3

    Ингээд өндөг, элсэн чихэр, давс, чихэргүй органик таргийг хийж зөөлөн жигд уусгасны дараа хамгийн сүүлд гурилыг хийж хүчлэхгүйгээр зөөлөн зуурна. Зуурсан гурилыг агаар орохооргүй битүү таглаж эсвэл алчуураар хучаад дулаан газар 1 цаг хөөлгөнө. Өндгийг хийхдээ өндөгний шар задартал сайн хутгахаа мартуузай.

  4. 4

    Үүний дараа гурилыг зөөлөн нухаж 16-18 ширхэг тэнцүү хэсэгт хуваан бөөрөнхийлөн бөмбөлөг хэлбэртэй болгоно. Ингээд бөмбөлөг тус бүрийг ургамлын тосоор сайтар тослоод дахин 30-40 минут хөөлгөнө.

  5. 5

    Ингээд бөмбөлөгнүүдийг шарах шүүгээний тавцан дээр нийлүүлэн өрсний дараа шарах шүүгээг 105-110С хэмд сайтар халааж хийнэ. Талх гадна талаасаа бор шаргал өнгөтэй болтол нь болгоорой. Ингээд шарах шүүгээнээс гаргаж хөргөнө. Талхыг улам бүр амттай болгоё гэвэл бага зэргийн маслыг хайлуулж жижиглэн хэрчсэн сармис, яншуйтай хольж хутгаад талхны гадна талаас тослоорой. Ийнхүү амтат хөвсгөр талх бэлэн боллоо.

 

Мэдээ оруулсан: 2016-02-20 14:19:23