Я. АЮУРЗАНА: БИЧИН ЖИЛД ХҮН АМ АМГАЛАН БАЙХ БОЛНО
Цаг хугацаа ээлжин солигдсоор монголчууд бид тун удахгүй XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилтэй учиран золгох гэж байна. Энэ ч үүднээсээ бид ирж буй жилийн өнгө болоод засал номын талаар Манба Дацан хийдийн зурхайч лам гуайтай ярилцлаа.
Тухайн жил ямар байхыг урьдчилан мэднэ гэдэг гайхамшигтай. Ер энэ аргыг олон орон ашигладаг уу?
Тухайн жил байгаль цаг уурын болон хүн ардын аж амьдралын хувьд ямар байхыг урьпчилан тооцож гаргах эрмэлзэл хүн төрөлхтөнд хэдийнээс байсаар ирсэн.Дэлхийн олон улсууд өөр өөрийн гэсэн онцлогтой, аргачлалтай байна.Монголчуудын хувьд дээр үеэс эрдэмтэн лам хуврагуудын тооцож гаргадаг нарийн аргачлал байсаар ирснийг сүүлийн жилүүдэд сэргээн, тэрхүү аргуудыг ашиглан жилийн өнгө төлвийг тооцож гаргаж байна.Энэ бол Монголчуудын нэг бахархал юм.
Өнгөрсөн жилийн зурлага хэрхэн таарсан тухай дүгнэвэл?
Өнгөрсөн хөхөгчин хонин жилийн төлөв байдлын зурлагаар хаврын эх, өвлийн эхэнд цас орж цасан шуургатай байхаар зурагдсан байсан. Зундаа хур бага боловч ширүүн бороо мөндөр орох, усны аюулаас болгоомжлох, гандуу ургац дундуур байхаар байлаа. Тэр л зурлагынхаа дагуу болж өнгөрлөө. Зарим нутагт өвөл хүндрэх төлөвтэй байсан л даа.
Ер нь жилийн өнгө төлвийг хэрхэн зурж гаргадаг вэ? Гал бичин жил ямар байх вэ?
Жилийн өнгө төлвийн шороон үхрийн зурлага, боовны үр, цасан чихрийн амт гэх мэт олон зурлагууд байдаг. Манай зурхайчид шороон үхрийн зурлагыг олон зуун жил зурж тооцож ирсэн. Бусад зурлагуудыг ч зурж харьцуулан үзэж амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн билээ. Энэ гал бичин жилд шороон үхрийн болон бусад зурлагуудыг зурж харахад байгаль цаг уурын тухайд бол: хаврын саруудад салхи шуурга ихтэй, хуурайшилттай байхаар зурагдсан. Салхи шуурганаас малаа хамгаалах, гал түймрээс сэргийлэх хэрэгтэй. Зундаа хур бага гантай, үр тариа ногоо өвс ургамлын гарц дунд байхаар байна. Иймд усалгаатай тариаланг эрхлэх, ус чийгтэй нам дор, голын сав дагуу газар тариалалтаа хийх, богино хугацаанд ургаж гүйцэх ургамлыг тариалах гэх мэт аргуудыг сонгох нь зүйтэй. Хүн ард ерөнхийдөө амгалан байх боловч дээд, дунд тушаалтны хувьд тэмцэлтэй. Хүмүүс бухимдал хямралтай байхаар зурагдаж байгаа.
Гарч буй бичин жилийг “Муу нүүрт” хэмээн нэрлэсэн байна. Энэ ёгт нэр юуг илэрхийлж байгаа юм бол?
Ламын гэгээний анхдугаар дүр Ц. Лувсанданзанжанцан “Үрийн зурхай сайтар номлосон бүхний хураангуй” хэмээх судартаа 60-н жилийн үрийг номлож нэрлэсэн байдаг. Энэ бичин жилийг “Үр тариа чухаг болъюу” гэж товч тодорхой илт онож номлосон байдаг юм.
Шинийн нэгний өглөө зүг мөрөө зөв гаргах нь тухайн жилийн өнгийг тодорхойлдог гэдэг.Суудлын цээр ба зүг гаргах тухайд?
Гал: Суудалд сууж буй хүн толгой, зүрх, адын өвчнөөс сэргийлэх, зээрд халиун хүрэн морь, улаан өнгийн унаа машин, эд хувцас, малгай цамц авах, хуримд очих, нас барагчдын яс барихыг цээрлэж, өвс ногоо шарлах үед болгоомжтой байх.Цагаан сарын шинийн нэгний өглөө зүүн урд зүгт гарч, Ум базар дагийний хум мама бизьяа суухай тарнийг 21 уншиж, гал гаргаж ус цасаар унтрааж, зүүн хойд зүгт хаяад өмнө зүгээс ирнэ.
Шороо: Шар толгойтой хонь, шар унаа, машин, шар эд юм, алт зэс авах, адын өвчин, бузар идээнээс болон бусадтай явалдахыг цээрлэх. Газар лусын хорлолоос болгоомжил. Газар ухаж чулуу ховхолж болохгүй. Хаврын улиралд хянуур бай.Энэ жил хар нохойн ам баруун зүгт байгаа учир баруун хойд зүгт гарч Ум бадма дагийнийхум мама бизьяа суухай тарнийг 21 уншиж, шороо буюу модны үртэс зүүн зүгт цацаад, баруун урдаас ир.
Төмөр: Уушги, гэдэсний өвчнөөс болгоомжил, Бухын мах болон чоно нохойд орсон малынмахнаас цээрлэж, хутга мэс, хүзүүний зүүлт, төмөр эд болон цагаан өнгийн юм авахыг тэвч. Хутга мэсний аюулаас болгоомжил. Голын ус зайрмагтах үед анхаарал болгоомжтой бай.Баруун урд зүгт гарч Ум радна дагийний хум мама бизьяа суухай тарнийг 21 уншиж төмөр нугалж галд хүргээд, хойд зүгт хаяад баруунаас ир.
Огторгуй: Хөл гар, толгойн өвчнөөс сэргийлэх, тарваганы мах идэх, нохой авах, хөх өнгийн эд авах муу. Газар хөлдөх үед анхааралтай бай. Хол замд явахдаа засал хийлгэж явах нь чухал.Зүүн хойшоо гарч Ум пагма дагийний хум мама бизьяа суухай тарнийг 21 уншиж, модны үртэс зүүн урд зүгт хийсгээд, баруун хойноос ир.
Ус: Бөөр, сав, гэдэсний өвчнөөс сэргийлэх. Гахай, загасны муу махнаас болгоомжил. Хар өнгийн эд, унаа машин, хар зүсмийн мал авах муу. Худаг ухах, булаг шанд хөндөхийг цээрлэж, газар устай зөв харьцах нь чухал. Бороотой, гол ус үертэй үед усны аюулаас болгоомжилж бай. Лусын хорлол болон бузраас цээрлэ. Зүүн урд зүгт гараад Ум гарма дагийний хум мама бизьяа суухай тарнийг 21 уншиж, баруун зүгтээ ус цацах буюу гол ус, мөс гатлах эсвэл асгасан усныхаа дээгүүр гараад, хойноос ир.
Уул: Үс унах, яр гарах, шар ус гүйх зэрэг өвчнөөс сэргийл, бузраас болгоомжил. Уул хаданд авирах, газар хөндөх, ан гөрөө хийх, ангийн арьс, шар өнгийн эд, унаа машин авах, үхэр зарах муу. Газар хөлдөх үед болгоомжтой бай. Уул хаданд авирах, газар хөндөж лус савдагийн хорлолд өртөхөөс болгоомжил. Баруун хойшоо гарч Ум Будда дагийний хум мама бизьяа суухай тарийг 21 уншиж чулуу, шороо өмнө зүгт хаяад зүүн хойноос ир.
Мод: Элэг цөс, дэлүүний өвчнөөс сэргийлэх, ургаа мод таслах, газар хөндөхийг тэвч. Үхсэн хүний эд бараа, хутга мэс араатны арьс, хөх өнгийн машин унаа, эд авах муу. Ангийн мах бүү ид. Мод гөлөглөх үеэр анхааралтай бай. Лус савдагийн хорлолоос болгоомжил. Хойд зүгт гарч Ум базар дагийний хум мама бизьяа суухай тарнийг 21 уншиж зомгол хугалж баруун зүгт хаяад зүүнээс ир.
Хий: Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Архи уухыг цээрлэж, галзуу, согтуу хүнээс болгоомжил. Алт эрдэнэ бүү ав. Баруун зүгээс улаан махны бузраас цээрлэ. Хэл ам, хэрүүл тэмцлээс зайлсхийх нь чухал. Модны навч, нахиа цэцэглэх үед болгоомжтой бай. Урд зүгт гарч Ум базар пагма дагийний хум мама бизьяа суухай тарнийг 21 удаа уншиж, баруун хойш нь салхинд цаас хийсгээд зүүн өмнөөс ир.
Энэ жил ямар жилтэй хүмүүс илүү анхаарах ёстой вэ?
Мэдээж 12 жилийн давтамжтай бичин жилтэй хүмүүс жил орж байгаа учир анхаарах ёстой. Бас 2 хар мэнгэтэй хүмүүсийн мэнгэ голлоно. Мэнгэ голлох нь 9 жилийн давтамжтай байдаг. Тэр давтамж мөчлөг хүнд зохих сөрөг нөлөөг үзүүлдэг. Бас насны гүймэг, суудлын гүймэг гэж бий. Бар, могой, гахай жилтэй хүмүүсийн харш жил гарч байна. Хулгана жилтнүүдэд гүймэг таарч байгаа. Бас суудал өнцөгдөх, Нашадүрсүм таарах гээд анхаарах зүйлүүд байна л даа. Тухайн жилд ямар мэнгэ эрхшээж, урвасан жилийн үр ямар байгаа, төөргийн чулууны үр хэр байгаа зэргийг харж зохих заслуудыг хийлгэж зохих цээрийг барьж анхаарч явах ёстой.
Засал хийлгэхдээ цаг тооны бичиг юмуу сонин хэвлэл дээр бичигдснийг хараад заагдсан ном заслуудыг хийлгэж болох уу?
Болно л доо. Гэхдээ лам багшаасаа юмуу, зурхайчаас асууж зохих заслуудыг хийлгэх нь арай оновчтой болно л доо.
Жилийн заслыг заавал хийлгэх ёстой юу?
Заавал хийлгэх хэрэгтэй. Тухайн жил нь өнгөрсөн болоод дараа дараагийн гарах жилтэйгээ ижил нөлөөлөлтэй байдаггүй. Хүн бол сав шим ертөнцийн нөлөөлөл дор амьдарч байдаг. Хүн бүр ижил биш, жил бүр ижил биш. Био хэмнэл гэж байна л даа. Жил битгий хэл өдөр бүр ижил нөлөөлөлтэй байдаггүй. Иймд хүн аливаа эрсдлээс өөрийгөө хамгаалхын тулд жилийн засал хийлгээд зогсохгүй өдөр бүр зурхайтай холбоотой байж явдал мөрөө зөв зохицуулж явах ёстой юм. Бурхадын судар тарнийн үг маш хүчтэй, давтагдашгүй хосгүй хэлбэлзэл бүхий давтамж үүсгэх тул ертөнцөд нөлөөлөхүйц энергитэй юм л даа.
Тухайн жилийн заслыг шинийн 1-15 ны дотор багтаан хийлгэх ёстой гэдэг энэ ямаручиртай бэ?
Бурхан багшийн Рид хувилгааныг үзүүлсэн их дүйчин өдрүүд цагаан сарын шинийн 1-15 нд тохиож их ерөөлүүд хурдаг юм.Энэ их дүйчин өдрүүдэд хийсэн буян хэд дахин арвиждаг учир хүмүүс энэ өдрүүдэд ном хуруулж, заслаа хийлгэх хүсэлтэй байдаг юм.Энэ үеэр хол ойр ажлаар явсан эсвэл ажлын бололцоогүй хүмүүс байдаг.Тийм бол дараа нь бололцоотой үедээ ном хуруулж, заслаа хийлгэж болно л доо
Жил орж буй хүмүүсийн юуг анхаарвал зохих вэ?
Төрсөн жил эргэж давтагдахыг ЖИЛ ОРНО гэдэг. Энэхүү 12 жилийн давтамжийг төрсөн жилийн биеийн махбодиор үзвэл 13 -ны жил орох нь хүү, 25-ных нөхөр, 37- ных дайсан, 49-нийх эх, 61-нийх төрсөн жилтэйгээ адил, 73 -ных хүү шүтэлцээтэй байгаагаас үзэхэд жил орох үйл явц нь бас давхар нөлөөлөлтэйг харуулж байна. Жил орогсод нь нас барагсдын яс барих, хурим хийх, бузартах, өвдөх, нас цөвтөх, хийморь доройтох,ажил үйлс бүтэлгүйтэх, бэртэж гэмтэх, сүлд хазайх, гарз гарах, хэл аманд орох, гай гамшиг, саад тотгор учрах гэх мэтээс сэргийлж анхаарал болгоомжтой байж, гүрэм засал хийлгэж байх нь чухал. Жил орсон хүн түй мандал өргөж, бурхан сахиусаа тахиж, Юмжай бэрэн дүйсүм, Сандуйнжүд, Улаан юм, Ширнэн дүдэг, Цэвэгмэдийн чого, Их манла, Дугар, Жанаггагдаг, Сундуй, Нанжид гэх мэт номуудаас аль тохирохыг уншуулах нь зүйтэй. Эр хүн жилээ угтах, эм хүн жилээ дагах нь байдаг тул анхаарч зохих заслыг угтаж буюу дагаж хийлгэж байгаарай. Жил орох нь мэнгэ голлохтой давхцах, насны гүүмэгтэй тохиовол илүү анхаарч, гүрэм засалд шамдах хэрэгтэй.
Мэнгэ голлосон байна гэж хүмүүс ярьдаг. Мэнгэ голлох, эрхшээх гэдэг нь ямар учиртай вэ?
Төрсөн жилийн мэнгэ 9 жилийн дараа эргэж давтагдахыг МЭНГЭ ГОЛЛОХ
гэнэ. 10,19,28,37,46,55,64,73,82 -ны хий насанд мэнгэ голлодог. Энэ насанд өвдөх,
бэртэх, хэл аманд орох, нас цөвтөх, ажил үйлс бүтэлгүйтэх, гарз гарах, хулгай
дээрэм нүүрлэх зэрэг гай тохиох нь бий учир мэнгэний засал хийлгэх нь зүйтэй.
Мэнгэ үсэргэх зурлагаар тухайн жилд танд аль нэг мэнгэ тохион эрхшээдэг.
/Төөргийн чулууны хүснэгтээс хар /
-1, 6, 8 цагаан мэнгэ эрхшээвэл: Үхээрийн бузар, ариун бус үйл, хэрүүл тэмцлийг
цээрлэ. Найр хуримаас зайлсхий. Бурхан сахиусаа тахиж, лам багшаасаа адис
авч, сан тавиулж, рашаан хүрт. Өргөл өргө. Буян хий.
-2 хар мэнгэ эрхшээвэл: Шөнө орой явах, хар өнгийн эд авахыг цээрлэ. Гарз гарах,
осолд орохоос болгоомжил. Сандуйнжүд, Дугар, Норжмаагийн сүн уншуул.
-3 хөх, 4 ногоон мэнгэ эрхшээвэл: Лус савдагийн хорлол, бузраас болгоомжил.
Усан балин, Лусын сан, 13 сан, Дэв сан тавиул.
-5 шар мэнгэ эрхшээвэл: Ад зэтгэр, өвчин тахалтай газар бүү оч. Жамбалцанжид,
Ширнэн, Дугар уншуул.
-7,9 улаан мэнгэ эрхшээвэл: Улаан идээ, эд авах, улай хийх, хануур хийлгэхийг
цээрлэ. Оршуулга болон хурим найранд очих, архи ууж согтох муу. Гурван
гүрэм, 13 сан, Нанжид уншуул.
Урвасан жил үр, заслын тухайнд тодруулж хэлж өгнө үү?
Огторгуй: Уул хадаар бүү яв. Андгайлах, архидах, нохой тэжээх муу. Хол явагсад засал хийлгэ. Намхайнянбуу, Дугар айлтган огторгуйн үүд хаалгах.
Газар: Яр гарах, лусын хорлол болох гэм бий тул газар лусын үйлээс болгоомжил.
Нанжид, Догсүн, Лүмбэнгарав айлтга. Лусад Дүлцэн өргө
Яс тасрах: Хэрүүл, хулгайгаас болгоомжил, зарга тэмцэл хэл ам хийхийг тэвч.
Дорждэрэм, Хамчунагва, Дугар айлтга.
Хагацах: Хагацал үзэх гэм буй тул Сэр-Од, Нанжид, Дашдондов, Цагаан дарь эх,
Цэнд, Цэвэгмэдийн чого айлтга.
Үгүйрэл: Алсад одох хийгээд худалдаанд муу. Эдийн гарз гарахаас болгоомжил.
Даллага авч Дашдондов, Дашзэвгэ, Норжмаагийн сүн айлтгуул.
Олз: Санасан хэрэг сэтгэлчлэн бүтэж, олзтой, өлзийтэй сайн байх.
Мэдээ оруулсан: 2016-02-20 14:24:20