ДОРНОД АЙМГИЙН ЦАГААН-ОВОО СУМ
ЗАРЛАЛ
Цагаан-Овоо сумын НЭЭЛТТЭЙ УТАС 96585882 ажиллаж байна.
Тэмээний ашиг, шим

 

Ноосон ашиг шим.

Тэмээ нь 2.6- 8.1 кг ноосны гарцтай.21.6-26.7% ширvvн ноос эзэлнэ. Тэмээний ноос нь сор vс , засвсрын vс , ноолуураас тогтоно. сор vс 5.1-5.6%, засвсрын vс 20.8-25.3%, ноолуур 69.5-73.6%-г эзэлнэ. Тэмээий ширхэгийн голч сор vс 59.1-66.4мкм, засвсрын vс 30.7-44.9 мкм , ноолуур 14.3-23.1 мкм байна.

Тэмээний ноосон эдлэл дулаан барихдаа сайн, хөнгөн, бөх байдаг. Тэмээний 1 кг цэвэр ноосоор манайд 2.5 метр ноосон даавуу, эсвэл 1 метр хөнжил, нэхмэл ноосон цамц 1-1.5 ширхэг, хүзүүний ороолт, алчуур 2-4 ширхгийг хийдэг байна. (Ш.Цэрэнпунцаг 1983). Монгол тэмээний ноосны гарц нас, хүйсний байдлаас болж харилцан адилгүй байдаг. Б.Лувсангийн тогтоосноор нэг настай тэмээ 2647-2814 г, хоёр наст 3696-3923 г, гурван наст 4595.2-4703 г, дөрвөн наст 4701-5162, зургаа ба түүнээс дээш насны ат 5285, ингэ 5228 г, бүдүүн буур 8135 г ноос өгнө. Тэмээний ноосны гарц нь байгал, цаг уурын нөхцөл, бэлчээрийн өвс ургамлын шимт чанар, арчилгаа маллагааны байдлаас мөн тэмээний удамшлын чанараас шууд хамаарах боловч 1-ээс 5 нас хүртэл тэмээний биеийн өсөлт, хөгжилтийн зүй тогтлын дагуу нэмэгддэг. 


Тэмээний ноос нь сор үс, завсрын буюу заримдаг үс, ноолуураас тогтох ба аль ч төрлийн ноосонд ноолуурын эзлэх хувь илүү байдаг. Тэмээний ноосыг чанараар нь зөөлөн буюу эм ноос, ширүүн буюу эр ноос гэж ялгана. Тэмээний зөөлөн ноосонд сор үс, завсрын үс, ноолуурын эзлэх хувь, түүний насны байдлаас болж харилцан адилгүй байна. Нэг настай охин торомны зөөлөн ноосонд ноолуур 94.2 хувь, сор үс 3.2 , завсрын үс 2.6 хувь байхад 3 настай тэмээнд /гунжинд/ ноолуур 97.3 хувь, сор үс 4.2, завсрын үс 4.5 хувь, тав ба түүнээс дээш насны атны зөөлөн ноосонд ноолуур 90.4 хувь, сор 6.8, завсрын үс 2.8 хувь байх жишээтэй.

Сүүн ашиг шим.

Говь нутгийн малчид дээр үеэс ингийг саалинд ашиглаж ирсэн уламжлалтай бөгөөд ингэний сүүг хөөрүүлж уух, цай сүлэх, ингэний ундаа, айраг, хоормог, аарц, ааруул хийх зэргээр хүнсэнд өргөн хэрэглэдэг. Ингэний саалийн хугацаа 14-18 сар үргэлжилж энэ хугацаанд дунджаар 180-600 л сүү өгдөг. Б.Лувсангийн (1975) судалгаагаар говийн нөхцөлд ингэний саалийн хугацаа дунджаар 528 хоног үргэлжилж хээл авсныхаа дараа таван сар болоод ширгэнэ. Саалийн 17 сард сүүний гарц дунджаар 320 л болдог ба нийт сүүний 67.1 хувийг саалийн эхний 6 сард саадаг байна. Ингэний сүүний гарц тухайн малын хувьслын онцлогоос хамаарахаас гадна арчилгаа, маллагааны байдал, бэлчээрийн ургац, өвс ургамлын төрөл, бүрэлдэхүүн шимт чанараас нэлээд шалтгаалдаг. 


Ингэний сүү, айраг бол эмчилгээний ач холбогдолтой, ялангуяа нялх хүүхдэд хамгийн тохиромжтой тэжээл болдог. Б.Лувсангийн судалгаагаар ингэний сүүнд хуурай бодис 14.56 хувь, тослог 5.65 хувь, сүүний чихэрлэг 3.87 хувь, үнс 0.67, витамин С- 6.95 мг% байдаг аж. Р.Индра (1983) ингэний сүүний тослогийн хэмжээ зуны саруудад багасаж, харин өвөл хаврын саруудад (10-р сараас 3-р сар) нэмэгддэгийг, мөн сүүний бусад бүрэлдэхүүн хэсгүүд, тухайлбал сүүний уураг, чихрийн хэмжээ саалийн хугацаанд нэлээд тогтвортой байхын хамт хуурай бодис 15.54 хувь, тос 5.45, уураг 4.39, саахар 4.76 хувь байдгийг тогтоожээ

Мэдээ оруулсан: 2016-02-20 14:28:14