|
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ
|
2015 оны 12 сарын 21 өдөр
|
Дугаар 232 |
Улаанбаатар хот |
Хөтөлбөр батлах тухай |
Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын £ж¤, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.7 дэх заалт, Монгол Улсын Их хурлын 2010 оны £Монгол мал¤ үндэсний хөтөлбөр батлах тухай 23 дугаар тогтоол, Засгийн газрын 2003 оны Хөтөлбөр батлах тухай 160 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 119 дүгээр тогтоолын тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:
1."Монгол мал" үндэсний хөтөлбөрийн £Тэжээл¤дэд хөтөлбөрийг хавсралтаар баталсугай.
2. "Тэжээл" дэд хөтөлбөрийг мал аж ахуй эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад сурталчлан, зохион байгуулан ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба /Энхболд/-д үүрэг болгосугай.
3. "Тэжээл" дэд хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д даалгасугай.
ДАРГА Д.БАТТУЛГА
|
Мэдээ оруулсан: 2016-02-20 14:44:10