|
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ
|
2015 оны 10 сарын 16 өдөр
|
Дугаар 177 |
Улаанбаатар хот |
Сургуулийн эргүүлийн ажиллах журам батлах тухай |
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.1 дэх заалтыг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:
1.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Төр, хувийн хэвшлийн Ерөнхий боловсролын сургуулийн орчинд хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхзорилготой "Сургуулийн эргүүл"-ийн ажиллах журмыг хавсралтаар баталсугай.
2. Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д, тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Б.Энхболд/-д үүрэг болгосугай.
ДАРГА Д.БАТТУЛГА
|
Мэдээ оруулсан: 2016-02-20 14:49:07