Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын хөгжил нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өсөлт, хөгжлийг хурдасгагч, хөгжлийг дэмжих чухал хэрэгсэл хөшүүрэг хэмээн үзэж байгаа билээ. Иймээс ч Монгол Улсын Их хурлаар 2008 онд баталсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” баримт бичиг“-т ......мэдээлэл, харилцааны технологийг Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 21 дүгээр зууны үндсэн хурдасгуур гэж үзнэ (5.3.4)...... хэмээн үзэл баримтлалыг томьёолсон.
УИХ, Засгийн газраас баталсан Засгийн газрын үйл ажиллагааны 2012-2016 оны мөрийн хөтөлбөр (УИХ, 35 тоот тогтоол, 2012), “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” баримт бичиг (УИХ, 12 тоот тогтоол, 2008), “Бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөр” (2008), "Радио телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр " (2010), “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр " (2010), "Өрх бүрт шуудан", “Өргөн зурвасын сүлжээ үндэсний хөтөлбөр" (2011), “Цахим Засаглал” (2012) үндэсний хөтөлбөр зэрэг бодлого, зохицуулалтын баримт бичгийг үйл ажиллагаандаа баримтлан хэрэгжүүлж байна.
ХХЗХ-ны 2013-2015 оны үйл ажиллагааны хүрээнд дараахь стратегийг тодорхойлон үе шаттай хэрэгжүүлж байна. Үүнд:
-
Мэдээлэл, харилцаа холбооны техникийн зохицуулалтын орчинг боловсронгуй болгоно.
-
Мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтэц, мэдээллийн технологийн хэрэглээ ба өргөн нэвтрүүлгийн сүлжээний зохицуулалтыг хэрэгжүүлнэ.
-
Салбарын эдийн засгийн зохицуулалтыг төгөлдөршүүлнэ.
-
Радио давтамжийн төлөвлөлт, удирдлага зохицуулалт, хяналт мониторингийн тогтолцоог сайжруулна.
-
Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, гомдол маргааныг шийдвэрлэх, байгууллагын хөгжлийг дэмжиж ажиллана.
Стратегийг хэрэгжүүлэх үндсэн зорилтуудыг тодорхойлон хэрэгжүүлнэ:
-
Үндсэн зорилт 1. Мэдээлэл холбооны салбарын зохицуулалтын дүрэм журам, нөхцөл шаардлага, холбогдох баримт бичгийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилэх, тусгай зөвшөөрлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх
-
Үндсэн зорилт 2. Салбарын бизнесын тогтвортой үйл ажиллагааг дэмжих, өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр хууль эрх зүй, зохицуулалтын арга хэмжээг боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
-
Үндсэн зорилт 3. Сүлжээ, мэдээллийн аюулгүй байдал, дэд бүтцийг бий бүрдүүлэхэд үндэсний аюулгүйн үзэл баримтлал, стратегийн чиглэлийг харгалзсан зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх
-
Үндсэн зорилт 4. Эдийн засгийн зохицуулалтын орчинг шинэчилэн хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрлөөр дамжуулан өрсөлдөөнийг дэмжих
-
Үндсэн зорилт 5. Мэдээлэл, харилцаа холбооны салбарын үйлчилгээ, хэрэглээний чанар, стандартыг иргэдийн эрэлт хэрэгцээг хангахуйц хэмжээнд хүргэх зэрэг болно.
ХХЗХ-ноос 2013 онд дараах томоохон арга хэмжээ, ажил үйлчилгээ, төсөл хөтөлбөрийг бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээ, бизнес төлөвлөгөөнд хэрэгжүүлнэ:
-
Харилцаа холбооны болон мэдээллийн технологийн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хөгжлийн бодлого стратеги, хөтөлбөр боловсруулахад үзүүлэх санал зөвлөмж өгөх, судалгаа шинжилгээ хийх.
-
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн холбогдох зорилт заалтыг хэрэгжүүлэх бусад үндэсний хөтөлбөрүүдийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх (“Өргөн зурвасын сүлжээ", "Өрх бүрт шуудан" хөтөлбөр", "Радио телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх", “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах" үндэсний хөтөлбөрүүд г.м)
-
ХХЗХ-ны 2013-2015 оны үйл ажиллагааны стратеги, Хорооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулах, дотоод дүрэм журмыг шинэчилэх
-
Тусгай зөвшөөрлийн үйлчилгээ, радио давтамжийн төлөвлөлт, үнэ тарифын зохицуулалтын нөхцөл шаардлага, дүрэм журмыг шинээр боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулан шинэчилэх , зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлэх
-
Радио, телевизийн сүлжээг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр, зохицуулалтын чиглэлийн холбогдох арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх
-
Шинэ зах зээл бий болгох, орчин үеийн шинэ технологи үйлчилгээг нэвтрүүлэх талаар үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, судалгаа хийх
-
Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, ном товхимол хэвлүүлэх, холбогдох мэргэжлийн яам, байгууллагатай хамтран ажиллах
-
Бүх нийтийн үйлчилгээний үүргийн хэрэгжилтийг хангуулах, дэмжлэг үзүүлэн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах
-
Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын тогтолцооны үндсийг бүрдүүлэх, үндэсний стандартыг шинээр боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах
-
Салбарын хөгжил, шинэ техник технологи, үйлчилгээ нэвтрүүлэх, зохицуулалтын асуудлаар форум, нээлттэй хэлэлцүүлэг, уулзалт семинар зохион байгуулах
-
Хүний нөөцийг хөгжүүлэх, чадавхийг бүрдүүлэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, гадаадын төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх
-
Ажлын байр, ажиллах нөхцлийг сайжруулах арга хэмжээг авах зэрэг болно.
тратеги, үндсэн зорилтыг хэрэгжүүлснээр салбарын зохицуулалтын таатай орчныг боловсронгуй болгох, мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн зохицуулалтыг олон улсын жишигт хүргэж, зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих, мэдээллийн дэд бүтцийг бий болгоход дэмжлэг үзүүлэх, цахим засаглалыг бий болгох, мэдээллийн нууцлалт аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрэлт хэрэгцээг хангасан мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйлчилгээг нийт хэрэглэгчдэд адил тэгш хүргэх нөхцлийг бүрдүүлнэ